Филлер нь нүүрний эзлэхүүн дутсан хэсгийг нөхөх, хонхойлт болон үрчлээг дүүргэх багасгах, нүүрний хэлбэр контурыг илүү тодотгоход ашигладаг тарилга үйлчилгээ юм.
Филлер нь үйлдвэрлэгч, брэнд болон бүтээгдэхүүний төрлөөсөө хамааран найрлага, бүтэц, уян хатан чанар, үр дүн хадгалагдах хугацаа болон үнийн хувьд ялгаатай байдаг. Мөн нэг брэндийн филлер ч хийх хэсэг, хүсэж буй үр дүнд зориулсан өөр өөр төрлийн бүтээгдэхүүнтэй байж болно.
Тиймээс филлерийг зөвхөн үнээр нь сонгохоос илүүтэй, аль хэсэгт хийлгэх гэж байгаа болон ямар үр дүн хүсэж байгаагаас шалтгаалан өөрт тохирох бүтээгдэхүүнийг сонгох нь чухал.
Ихэнх филлерийн үндсэн найрлага нь гиалуроны хүчил (Hyaluronic Acid, HA) бөгөөд арьсанд эзлэхүүн нэмж, хонхойсон хэсгийг дүүргэн, нүүрний хэлбэрийг илүү тэгш, тод харагдуулахад тусалдаг.
Филлерийг ихэвчлэн:
Солонгос филлер. Үр дүн хадгалагдах хугацаа: ойролцоогоор 1-2сар
Герман филлер. Үр дүн хадгалагдах хугацаа: бүтээгдэхүүн болон тарьсан хэсгээс хамааран 6–18 сар орчим.
Олон улсад өргөн хэрэглэгддэг Швед филлер. Байгалийн мэт эзлэхүүн бий болгох, зөөлөн бүтэцтэй уруулын филлер хийлгэхэд тохиромжтой. Үр дүн хадгалагдах хугацаа: бүтээгдэхүүн болон хэсгээс хамааран 6–18 сар орчим.
Америк филлер бөгөөд уруул, хацар, нүүрний эзлэхүүн болон контур засах зэрэг төрөл бүрийн зорилгоор ашиглагддаг.. Үр дүн хадгалагдах хугацаа: бүтээгдэхүүн болон тарьсан хэсгээс хамааран ойролцоогоор 9–18 сар.
Филлер хийлгэсний дараа тарьсан хэсэгт бага зэрэг хавдах, улайх, хөхрөх шинж илэрч болно. Энэ нь хэвийн бөгөөд хаван, хөхрөлт нь хэд хоногийн дотор аажмаар багасдаг. Хувь хүний биеийн онцлог болон филлер хийлгэсэн хэсгээс шалтгаалан бүрэн тогтворжих хугацаа харилцан адилгүй байж болно.
Филлер хийлгэсний дараах эхний үед:
Филлер хийлгэсний дараах эхний хэдэн өдөр хавангаас шалтгаалан эцсийн хэлбэр, хэмжээ нь шууд тодорхой харагдахгүй байж болно. Тиймээс шууд нэмэлт филлер хийлгэхээс илүүтэй хаван бууж, филлер тогтворжсоны дараа үр дүнг үнэлэхийг зөвлөж байна. Хэрэв хэмжээ нь бага санагдаж, нэмэлт филлер хийлгэхийг хүсвэл 14 хоногийн дараа эмчид дахин үзүүлж, тухайн хэсгийн байдлыг шалгуулсны дараа шаардлагатай тохиолдолд нэмэлтээр хийлгэх боломжтой.
Солонгост филлер хийлгэхдээ зөвхөн үнэ эсвэл брэндээр нь сонгохоос илүүтэйгээр өөрийн хүсэж буй хэлбэр, хэмжээ, нүүрний онцлогт тохирсон зөвлөгөө авч хийлгэх нь чухал.
VandS Clinic-д филлерийн үйлчилгээ авахын өмнө зөвлөх ажилтан болон эмчээс зөвлөгөө авч, өөрийн хүсэж буй үр дүнгээ дэлгэрэнгүй ярилцах боломжтой. Хэрэв танд “яг ийм уруултай болмоор байна”, “эрүүгээ ийм хэлбэртэй болгохыг хүсэж байна”, “хацраа арай зөөлөн дүүрэн харагдуулмаар байна” гэх мэт тодорхой хүсэж буй хэлбэр байгаа бол жишээ зураг үзүүлэн зөвлөгөө авах боломжтой.
Зөвлөгөөний үеэр таны:
Зураг дээр харагдаж буй хэлбэр хүн бүрийн нүүрэнд яг ижил гарах боломжгүй байдаг тул эмч таны нүүрний бүтэц, харьцаанд тохируулан аль болох хүссэн хэлбэртэй ижил байдлаар хийж өгөх боломжтой.
VandS Clinic-д монгол орчуулагч ажилтнууд ажилладаг тул солонгос хэл мэдэхгүй байсан ч үйлчилгээний талаар ойлголцох боломжтой.
Ингэснээр зөвлөгөөний үеэр өөрийн хүссэн зүйлээ бүрэн илэрхийлж чадахгүй байх, эмчийн тайлбарыг буруу ойлгох зэрэг асуудлыг багасгаж, сайн ойлголцсоны үндсэн дээр филлерийн үйлчилгээг сонгох боломжтой.
VandS Clinic-д Attiere, Neuramis, Amalian, Restylane, Juvéderm, Belotero зэрэг олон төрлийн филлерээс сонгох боломжтой.
Хэрэв Солонгост филлер хийлгэхээр төлөвлөж байгаа бол өөрийн хүсэж буй хэлбэрийн зургийг урьдчилан бэлдэж, зөвлөгөөний үеэр үзүүлэх нь илүү ойлгомжтой, үр дүнтэй зөвлөгөө аваарай.